🌟 Монгол гэрэл зурагч сонирхогчдод зориулав. — Үнэ төлбөргүй боломжийг амжаад ав!
📌 Хөтөлбөрийн товч мэдээлэл
- Зохион байгуулагч улс: Австри
- Болох газар: Вена (Vienna)
- Хэлбэр: Олон улсын гэрэл зургийн тэмцээн
- Санхүүжилт: Бүрэн санхүүжилттэй (Нислэг + Буудал + Мөнгөн шагнал)
- Нийт шагналын сан: €11,000
- Шагналын ёслол: 2026 оны 9-р сар — Вена хотод
- Хамрах хүрээ: Дэлхийн аль ч иргэнд нээлттэй
- Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2026 оны 5-р сарын 24
🌍 Global Peace Photo Award гэж юу вэ?
Global Peace Photo Award нь дэлхий даяар гэрэл зурагчдын бүтээлийг олон нийтэд таниулж, энх тайван, хүний эрх, нийгмийн шударга ёс, байгаль орчны хариуцлага болон хүн төрөлхтний өгөөмөр сэтгэлийг дүрслэн харуулсан шилдэг фото бүтээлийг шагнадаг олон улсын тэмцээн юм. Ялагчдыг Alfred Fried Peace Medal медалиар шагнаж, 2026 оны 9-р сард Вена хотод болох шагналын ёслолд урина.
💰 Санхүүгийн дэмжлэг
- ✈️ Австри руу очих, буцах нислэгийн зардал
- 🏨 Вена хотод байрлах буудлын зардал
- 🏆 Шагналын ёслолд оролцох бүрэн эрх
- 🥇 Alfred Fried Peace Medal — бүх ялагчдад гардуулна
- 💶 Нийт €11,000 мөнгөн шагнал
🏅 Мөнгөн шагналын хуваарилалт
- Peace Image of the Year: €7,000 (1 ялагч)
- Stories Category: €1,000 × 3 ялагч
- Single Image Category: €1,000 (1 ялагч)
- Children’s Peace Image of the Year (14 хуртэлх нас): €1,000
Нийт: €11,000 — бүх ялагчдыг Австри руу урьж, Alfred Fried Peace Medal гардуулна.
✅ Хамрагдах шалгуур
- Дэлхийн аль ч улсын иргэн бүртгүүлэх боломжтой — Монгол иргэн хамрагдана!
- 15 ба түүнээс дээш насныхан: Single Image эсвэл Stories ангилалд оролцоно
- 14 ба түүнээс доош насныхан: Children’s Peace Image ангилалд оролцоно
- Зургийг .JPG форматаар, уртын хэмжээ багадаа 3000 пиксел байхаар оруулна
- Зураг дээр усан тэмдэг (watermark), лого, нэр, хүрээ байлгахгүй байна
- Бүртгэлийн хураамж үгүй
📝 Хэрхэн бүртгүүлэх вэ?
- Доорх “Бүртгүүлэх” товчийг дарж, албан ёсны вэбсайт руу орно
- Тохирох ангилалаа сонгоно (Single Image / Stories / Children’s)
- Өндөр чанартай .JPG зургаа байршуулна
- Дэдлайн болохоос өмнө бүртгэлээ баталгаажуулна
⚠️ Анхаар: Бүртгэлийн сүүлийн хугацаа — 2026 оны 5-р сарын 24. Өнөөдрөөс ердөө 8 хоног үлдлээ. Яар!
Нийтлэлийг LeapLearn Academy бэлтгэсэн · Мэдээллийг албан ёсны globalpeacephotoaward.org вэбсайтаас · 2026 оны 5-р сар

