БНХАУ-ын Вүжэн усан хот · Дижитал технологи, инновацийн залуу удирдагчдын олон улсын индэр
WIC Дэлхийн Залуучуудын Манлайллын Хөтөлбөр 2026 | Бүрэн тэтгэлэгтэй (Хятад)
Дэлхийн Интернетийн Чуулган (WIC)-аас зохион байгуулдаг олон улсын нэр хүндтэй WIC Global Youth Leadership Program 2026 (Дэлхийн залуучуудын манлайллын хөтөлбөр)-ийн бүртгэл албан ёсоор эхэллээ. Сонгогдсон залуу удирдагчид 2026 оны 11-р сарын эхээр БНХАУ-ын Жэжян мужийн Вүжэн хотод болох 2026 WIC Wuzhen Summit-д 100% бүрэн тэтгэлэгтэйгээр оролцох ховор боломж юм. Хөтөлбөр нь хоёр талын нислэгийн тийз, байрлах байр, хоолны зардлыг бүрэн хариуцаж, 45-аас доош насны залуу мэргэжилтнүүдийг дэлхийн технологийн аваргуудтай холбоно.
📅 Болох хугацаа: 2026 оны 11-р сарын эхээр · 📍 Байршил: Вүжэн хот, БНХАУ · 💰 100% Бүрэн санхүүжилттэй
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 7-р сарын 24 (Бүртгэл үнэ төлбөргүй)
WIC Global Youth Leadership Program-ийн тухай
Global Youth Leadership Program (GYLP) нь интернет технологи, хиймэл оюун ухаан, мэдээлэл харилцааны технологи (ICT), дижитал засаглал, инноваци болон төрийн бодлогын чиглэлээр амжилттай ажиллаж буй залуу удирдагчдыг дэмжих зорилгоор Дэлхийн Интернетийн Чуулганы (WIC) зүгээс 2023 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн олон улсын төсөл юм.
Шалгарсан залуучууд БНХАУ-д зохион байгуулагдах дээд хэмжээний Вүжэн чуулганд шууд оролцохоос гадна залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр жилийн турш явагддаг сургалт, судалгааны ажил, бодлогын хэлэлцүүлэг болон олон улсын форум зохион байгуулахад хамтарч ажиллах сүлжээний гишүүн болох юм.
💰 Санхүүгийн дэмжлэг болон давуу талууд
100% Бүрэн санхүүжилттэй · Материал илгээхэд хураамжгүй
- Нислэгийн тийзний зардал: Хятад улс руу ирж, буцах хоёр талын эдийн засгийн ангиллын нислэгийн тийзийг бүрэн олгоно.
- Үнэ төлбөргүй байрлах байр: Чуулганы өдрүүдэд Вүжэн хотод үнэгүй байрлах зочид буудлаар хангана.
- Өдрийн хоол, унд: Хөтөлбөрийн хугацаанд хоолны зардлыг бүрэн хариуцна.
- Чуулганы албан ёсны урилга: 2026 оны WIC Вүжэн дээд хэмжээний уулзалтад албан ёсоор оролцох эрх.
- Илтгэл тавих боломж: Залуучуудын форум дээр өөрийн санаа бодлыг хуваалцаж, илтгэл тавих боломж.
- Сүлжээ байгуулах боломж: Дэлхийн технологийн акулууд, Засгийн газрын төлөөлөгчид, олон улсын томоохон байгууллагуудтай холбоо тогтооно.
- Албан ёсны сертификат: WIC-ийн албан ёсны залуу удирдагч сертификат гардан авна.
📋 Тавигдах шаардлага
Энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл өргөдөл гаргагчид дараах шаардлагуудыг хангасан байна:
- Насны хязгаар: 45 наснаас доош настай байх.
- Мэргэжлийн салбар: Интернет, ICT, хиймэл оюун ухаан, дижитал засаглал, судалгаа, инноваци, стартап бизнес зэрэг салбарт ололт амжилт гаргасан байх.
- Манлайлах чадвар: Шинийг эрэлхийлэгч, манлайлах сэтгэлгээтэй, олон улсын түвшний сэтгэлгээтэй байх.
- Хэлний чадвар: Бүх уулзалт, хэлэлцүүлэг англи хэл дээр явагдах тул Англи хэлний харилцааны болон олон нийтийн өмнө илтгэл тавих өндөр чадвартай байх.
- Хамтын оролцоо: Дэлхийн дижитал хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг болон залуучуудын сүлжээний үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах чин эрмэлзэлтэй байх.
🗓️ Чухал огноонууд
Бүртгэл 7-р сарын 24-ний өдөр дуусна. Сонгон шалгаруулах хороо нь өргөдлийг ирсэн дарааллаар нь хянаж үздэг тул бүртгэлээ эрт хийхийг зөвлөж байна.
📝 Хэрхэн бүртгүүлэх вэ — Алхам бүрээр
- Албан ёсны портал руу нэвтрэх: Доор байрлах бүртгэлийн товчийг дарж WIC-ийн албан ёсны хуудсанд очно.
- Анкет бөглөх: Системд нэвтрэн өөрийн хувийн болон мэргэжлийн амжилтын талаарх онлайн анкетыг бөглөнө.
- Тодорхойлох захиа хавсаргах: Таны сургасан эсвэл ажлын удирдагчаас авсан дор хаяж нэг тодорхойлох захидлыг системд оруулна.
- Дагалдах материалуудыг хавсаргах: Хийсэн судалгааны ажил, нийтлэл, патент, шагнал, гэрчилгээ зэргийг системд байршуулна.
- Танилцуулга видео оруулах: Өөрийгөө танилцуулсан богино хэмжээний видео бичлэг бэлтгэж, видеоны текстийн хамт системд оруулна.
- 7-р сарын 24-нөөс өмнө илгээх: Оруулсан бүх материалаа хянаж үзээд эцсийн байдлаар илгээнэ.
Бүртгэлээ эхлүүлэхэд бэлэн үү?
БНХАУ, Вүжэн · Бүрэн тэтгэлэгтэй · Хураамжгүй · Deadline: 2026.07.24
⚠️ Материал илгээхээс өмнө албан ёсны заавартай сайтар танилцаж, өөрийн танилцуулга видеог урьдчилан бэлтгэхийг зөвлөж байна.
💡 Leap Learn Academy-ийн зөвлөх үйлчилгээнүүд
Бид танд тус олон улсын залуучуудын хөтөлбөрийн анкет, видео текстийг өндөр түвшинд бэлтгэж, амжилттай оролцоход туслах болно:
Тэтгэлэгт хамтдаа бүртгүүлэх
Манай тэтгэлэг зуучлалын хөтөлбөрүүд болон тэтгэлэгт бүртгүүлэх тусгай цонх руу нэвтрэх.
Ганцаарчилсан зөвлөгөө захиалах
Мэргэжлийн зөвлөхүүдтэй уулзаж судалгааны сэдэв, CV болон материалыг чанаржуулах.
❓ Түгээмэл асуулт хариултууд
Хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар нэг хураамж төлөх үү?
Үгүй, хөтөлбөрт бүртгүүлэх болон өргөдөл гаргахад ямар нэгэн хураамж авдаггүй. Хөтөлбөр бүрэн үнэ төлбөргүй.
Монгол Улсын иргэд бүртгүүлэх боломжтой үү?
Тийм, хөтөлбөр нь олон улсынх бөгөөд Монгол Улсын иргэд өргөдөл гаргах бүрэн боломжтой.
Англи хэлний түвшин ямар байх шаардлагатай вэ?
Бүх уулзалт, илтгэлүүд англи хэл дээр явагдах тул англи хэлээр мэргэжлийн түвшинд чөлөөтэй харилцах, олон нийтийн өмнө ярих чадвартай байх ёстой.
Хөтөлбөрийн зүгээс ямар зардлуудыг даах вэ?
Сонгогдсон оролцогчдын ирж очих нислэгийн тийз, Вүжэн хот дахь зочид буудал, хоолны зардлуудыг хөтөлбөрөөс 100% бүрэн хариуцна.
Чуулган хэзээ, хаана болох вэ?
2026 оны 11-р сарын эхээр БНХАУ-ын Жэжян мужийн Вүжэн хотод зохион байгуулагдана.

